Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд амжилттай нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье.
Монгол Улсын парламентад улс төрийн намуудын олон янзын үзэл бодол, дуу хоолой илэрхийлэгдэж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөж гэмээнэ нэг намын, хэсэг бүлгийн болон нэг удирдагчийн дур зориг хязгаарлагдаж, жинхэнэ парламентын ардчилалыг төлөвшүүлнэ гэсэн Үндсэн хуульд 2022, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулах үеийн Засгийн газрын тэргүүний амлалт бодит хөрсөн дээрээ буух нөхцлийг монголын ард түмэн бүх нийтийн сонгуулиараа бүрдүүлээд өглөө. Үүнийг жинхэнэ амьдралд хэрэгжүүлэх үүргийг Та бүхэн хүлээж байна.
Миний бие монголын парламентад 2 удаа сонгогдон ажиллаж, парламентат ёсыг нутагшуулж эхлэх амаргүй үеийг туулж өнгөрүүлсэний хувьд, Үндсэн хууль, парламентын талаар 20 шахам жил судалсан хүний хувьд тээж явдаг зарим нэг санаагаа та бүхний оюуны мэлмийд толилуулж байна. Үүнд:
- Та бүхэн бол монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг тээж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон эрхэмүүд гэдгээ ямагт санаж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Улсын Их Хурлын гишүүн бол ганцаараа байхдаа ямар нэг эрх мэдэл эдэлдэггүй зарчимтай учраас том дарга биш, харин танхимдаа олуулаа суугаад ирэхээрээ төрийн хамгийн том бодлогыг ард түмнийхээ нийтлэг хүсэл зориг, эрх ашигт нийцүүлэн тодорхойлдог төрийн түшээ гэж үздэг гэдгийг гүнээ ухаарч ажиллана гэдэгт найдаж байна.
- Сүүлийн үед ойр ойрхон Үнсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Үндсэн хуулийн дархлаа буюу тогтвортой байдал гэдэг бол чухамдаа улс орон туйлбартай оршин тогтнож, тулхтай урагшлан хөгжихийн баталгаа байдаг нь хөдөлшгүй үнэн. Эс тэгвээс улс гэр маань Үндсэн хуульгүй болох ч эрсдэл буй. Харин Үндсэн хуульчилсан болон түүнтэй адил эрэмбэ бүхий хуулиудыг эргэн харж, Үндсэн хуульдаа бүрэн нийцүүлэх ажлыг хийж эхлэх зайлшгүй шаардлагатай байна. Сонгуулийн дараа зарим намын тэргүүн Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдэгдэж байна лээ. Одоо болсон, Үндсэн хуулийг амрааж хайрлана уу хэмээн Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна.
- Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд баталж гаргасан “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө Үндсэн хуульд харшлах хэд хэдэн заалт байгааг яаралтай залруулах, хуулийг бүхэлд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор аймаг, сум, нийслэл, дүүрэг нь нутгийн удирдлагын байгууллага байж, иргэддээ нутгийн захиргааны болон төрийн үйлчигээ үзүүлдэг байх, хот, тосгон нь аж ахуйн ажил эрхэлж, оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлдэг байх чиглэлээр шинээр харж шинэчлэн баталвал зүйтэй гэж санагдана. Төсвийн мөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтнүүдийн атгаг сонирхолд хөтлөгдөж хууль бүү гарга, Үндсэн хуулиар тогтоосон суурь зарчимдаа хөтлөгдөж хуулиа гаргая.
- Нийгмийн сүлжээнд эвслийн Засгийн газар байгуулах тухай шуугиад эхэллээ. Үүнийг уншаад 30,0 тэрбумаар яах гэж сонгууль явуулсан юм болдоо гэж гайхаж байна. Одоо 2 дахь МАНАН хэрэггүй ээ. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд яв. Хэрэв ийм шийдвэр гаргахдаа тулвал тус тусын намын удирдах дээд байгууллагын шийдвэрээ гаргацгаа. Өөр өөр хөтөлбөртэй намууд эвсэж засаг байгуулахыг хэний ямар сонирхол хөтлөөд байна вэ? Зээл тэглэх амлалтыг гүйцэлдүүлэх сонирхол уу, Үндсэн хуулийг дахин хөндөх сонирхол уу гээд түмэн эргэлзээг сонгогчиддоо төрүүлчихлээ. Одоо наад яриа хэлэлцээрээ зогсоосон нь дээр.
- Олонхи болсон нам яаралтай шинэ Засгийн газраа байгуулаад цөөнхөөсөө огцруулах тухай яриа гаргахгүйгээр хариуцлагатай ажиллаад улс орны нийгэм, эдийн засгийн амьдралаа өөд нь татаад явахыг л сонгогчид чинь та нараас хүлээж буй. Хариуцлагаас бүү тойр, бүү ай, бэрхшээл мэдээж тулгарна түүнийг сөрөөд, туулаад гар.
- Засаг захиргааны шинэчлэлийг бүсийн хөгжилтэйгээ уялдуулан яаралтай хиймээр байна. Хот, тосгонуудаа байгуулах ажлыг Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд заасны дагуу эхлүүлэх шаардлагатай байна. Энэ тогтоолын биелэлтийг Засгийн газраас хатуу шаардах үүрэг Улсын Их Хуралд байгаа. Уг тогтоолд заасан Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх нэн шаардлагатай байгал орчин, газар, ашигт малтмалын талаарх зарим хуулиуд, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай зэрэг 10 шахам хуулийн төслүүд зарим нь одоог хүртэл өргөн баригдаагүй, боловсруулсан эсэх нь тодорхойгүй байна.
- Одоо ингээд сонгуулийн үр дүнгийн дагуу олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг ажиллах л үлдлээ. Олонхи цөөнхөө сонсдог, цөөнх нь сөрөхийг, гацаахыг гол болгохгүйгээр саналаа үндэслэлтэй дэвшүүлдэг, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцсэн бодлогыг нь дэмжээд явдаг парламентын эрүүл мэтгэлцээний зарчмыг тууштай хэрэгжүүлж, ёстой л парламентын ардчиллыг эргэлт буцалтгүй төлөвшүүлэх шинэ эхлэлийг ажил хэрэг болгох үүрэг, хариуцлага чухамдаа энэ удаагийн 126 гишүүнтэй парламентаас эхэлж байгаа гэдгийг сануулъя.
СУДЛААЧ ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН
2024.07.03
Сэтгэгдэл ( 7 )
ТОВУУСҮРЭН ГУАЙН ХӨНДСӨН “ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ” ХУУЛЬ ИАШ ОЛЛН АЛДААТАЫ ЗОХИЦУУЛАЛТААР ДҮҮРСЭН. ТҮҮНИЙ НЭГ НЬ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЗАХИРЛЫГ ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧ ТОМИЛОХООР ТУСГАСАН ЯВДАЛ. ЭНЭ БОЛ УЛСЫН НЭГДСЭН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ, МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН УДИРДЛАГА, УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АРГАЗҮЙН НЭГДМЭЛ УДИРДЛАГА ШААРДДАГ САЛБАР. ТЭГЭЭД Ч ДӨНГӨЖ БАТЛААД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭВДЭЭД СЭТЛЭЭД ЭХЭЛЛЭЭ. ХОТ ТОСГОДЫН ДАРГА НАРЫН ТОМИЛГОО ЦӨӨДӨӨГҮЙ ШҮҮ! ЭНЭ НОЦТОЙ АЛДААГ ЯАРАЛТАЙ ЗАСАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Эвслийн засгийн газар байгуулах нь намуудад аль аль хэрэггүй юм.
Энэ судлаачийн бичсэнийг эрхэм гишүүнд бодож үзэх хэрэгтэй\n
муу ялтан новш нохойн гөлөг пизданы нохойн баас
Мөнхбаясгалан төрөөс хулгайч зайлуулах гэж их хуралд орж ирсэн гэнэ хөх инээд хүргээрэй чиний хамсаатан жэнко бол лидер супер хулгайч зальтан биздээ