Баяр наадмын өдрүүдэд "Хүй долоон худаг" руу галт тэрэг үйлчилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 03

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна.

Үүнд:

Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.

Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй.

Мөн долоодугаар сарын 11 болон 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top