Нийслэлийн төр, захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

2024 оны 07 сарын 04

Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 23 байгууллагын 133 төрийн албан хаагч оролцов.
 


Ёслолын үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Батбямба "Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Монгол Улсын хөгжилд төрийн албан хаагчдын оруулж буй хувь нэмрийг өндөрт өргөх, тэдгээрийн гаргаж буй амжилт бүтээлийг бусдад дуурсгах, сайн туршлагыг солилцох, ахмад, залуу, дунд үеийн төрийн албан хаагчдын хоорондын уялдаа хэлхээг сайжруулах, залгамж халааг бэлтгэх зэрэг үндсэн том зорилгын хүрээнд эл өдрийг жил бүр тэмдэглэн, төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлдэг арга хэмжээ болгон тогтож буй. Тангараг өргөснөөр тухайн албан хаагч төрийн албаны ангилал, зэрэглэлд тогтоосон холбогдох нэмэгдэл болон бусад шаардлагатай дэмжлэг, урамшууллыг авах үүд хаалга нь нээгдэж буй. Нөгөөтээгүүр төрөө төлөөлж, түмэнд үйлчилж буй учраас төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг" хэмээв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.41.93.217) 2024 оны 07 сарын 04

Төрийн албаныхан хүнд сурталтай хийж байгаа ажилдаа хариуцлаггүй хүнд сурталтай тийм хүмүүс ажилдаг тангараг өргөөд эсрэг зүйл хийнэ дээ

0  |  0
Top