Сүүлийн хоёр хоногт долоон хүн гол, нуурын усанд живж нас баржээ. Тодруулбал,
Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан 15 настай хүүхэд “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:34 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран Ж /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:57 цагт тухайн хүүхдийн цогцсыг осолдсон газраас 20 км-т “Элстэй” гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголонгийн гүүр”-ийн орчим "Туул" голын усанд 2 хүн живж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 16:51 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:12 цагт очиход иргэн Б, Э нар “Туул” голын усанд сэлж байгаад иргэн Э/38 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас 11 метрийн зайтай голын салаанд цогцос нь хайргадаж, тогтсон байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 3 дугаар багийн “Шар нохойт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ “Ногоон” нуурын эрэг дээр 6 хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:55 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн 6 хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байсаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07.15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн алба хаагчид голын усанд живсэн хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Төв аймаг, Лүн сумын Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.
Мөн Сэлэнгэ аймаг, Шаамар сумын Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран иргэн Ё /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Сэтгэгдэл ( 8 )
This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.
This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction and we await your urgent\ncompliance as our esteem patients are seriously waiting for kidney\ntransplant\nRegards.
харамсалтай байнаа. Бүгд дор бүрнээ болгоомэой байяаа\n\n
SHAAX ERD80955877
MANAN ard tymenii tatavriin munguur.Hyniig yhsen hoino ni bish amid aar avrahiig tuld avrah gej baih jostoi tegtel yhsen hoin ni olohiig avrah genee.Odoo bolio ard tymenii mungiig zuv zartsuul.Hyn ih usand ordog gazariig todorhoilj.Tened ni ergyyl avragchidiig baingiin bailagdag boloo gadaad byh uls tegdeg.Hyn avrahiig avrah gehees yhsen hoino olohiig avrah gedeg uym uu.MANAN SUNTUGEI.
XUCHINDUULI80955877
SEXSDN80955877
Үхээд дуусах нь сэлж чаддагч байсан гол руу орж хэрэггүй бноо