ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ | Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 17

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр хугацаанд зогсооно.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top