ПАРИС-2024 | Shoop Dogg олимпын наадмыг мэдээлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 24

“Парис 2024” зуны олимпын наадмаар АНУ-ын шигшээ баг мөн Франц улсын талаар болон олимпын наадамд оролцох бусад улсын сонирхолтой түүхэн баримт гээд олон төрлийн хачиртай мэдээ мэдээллийг рэппер Snoop Dogg-оор ахлуулсан продакшны хамт олон дэлхий нийтэд түгээхээр болжээ. 

Орой бүр үзэгчдэд хүрэх тус нэвтрүүлэг нь “Primetime in Paris” нэртэй бөгөөд АНУ-ын шигшээ багийн тамирчдын гэр бүлийн гишүүдийн хамт тэдний амжилт,  ялалтыг хамтдаа тэмдэглэж, тогтмол Парисын олимпын талаарх  мэдээлэл солилцох аж. 

53 настай “Snoop Dogg”-ийн багт инээдмийн киноны  нэрт жүжигчин Кевин Харт мөн багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top