Долдугаар сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийх "Парис-2024" Зуны олимпын XXXIII наадмын спортын зарим төрөл буюу хөлбөмбөг, рагбийн уралдаан, тэмцээн өчигдөр буюу долдугаар сарын 24-нд эхэлсэн.
Тэгвэл Монголын баг тамирчдын салхийг хагалж, байт харвааны тамирчин, Азийн наадмын аварга, "Алдар" спорт хорооны тамирчин Б.Отгонболд өнөөдөр чансаа тогтоох харваа хийнэ. Ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа Улаанбаатарын цагаар 20:15 цагт эхэлнэ. Харин үндсэн харвааны эхний шат долоодугаар сарын 30-нд болно.
Б.Отгонболд 27 настай. “Токио-2020" олимпын наадамд оролцож байсан түүний хувьд хоёр дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж байна.
Өмнө нь Токиогийн олимпын наадмын чансаа тогтоох харваанд 646 оноогоор 54-д жагсаж, үндсэн харваанд Хятадын тамирчинтай халз харван, ялагдал хүлээж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )