Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболд чансаа тогтоох харваагаар баг тамирчдынхаа тэмцээний салхийг хагалах гэж байна.
Байт харвааны Чансаа тогтоох тэмцээн Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ. Энэ төрөлд "Ханжоу 2022" наадмын аварга Б.Отгонболд өрсөлдөнө.
Нийт 64 тамирчин чансаа тогтоох харваанд авсан оноогоороо 1-64 хүртэл эрэмбэлэгдэн жагсаж, хасагдах шатанд чансааны 1-т бичигдсэн тамирчин 64 дэх тамирчинтай халз харван (2 : 62, 3 : 62 гэх мэтээр) хасагдах журмаар өрсөлдөх дүрэмтэй.
Азийн наадмын аварга Б.Отгонболд өмнөх Токиогийн олимпод чансаа тогтоох харваанд 54-т бичигдэж, Хятадын тамирчинтай тааран, ялагдаж хүлээж байв. Чансаа тогтоох харваанд 32-оос дотогш бичигдвэл давуу тал үүсэх боломжтой.
Монголын багийн салхийг хагалж, Парисын тэмцээнийг эхлүүлж байгаа Б.Отгонболддоо амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )