Ж.Цэцэгмаа | Парис хотоос мэдээлж байна
Зуны ХХХIII олимпын наадмын жүдо бөхийн жин тус бүрийн сугалаа дөнгөж сая явагдлаа. “Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186 нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорих юм.
Эдгээр тамирчдаас уншигч танд сонирхуулахад
-Африкийн 31 улсын 43 бөх
-Азийн 25 улсын 95
-Европын 36 улсын 180
-Далайн 7 улсын 10 жүдоч
-Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзнэ.
Монголын баг тамирчид эмэгтэй 5, эрэгтэй 5 жинд хүч сорино.
Эмэгтэй:
Эмэгтэйчүүдийн 48 кг-д "Сүлд" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ Б.Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялвал Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай. Ялвал шөвгийн наймд үлдэхийн төлөө Унгарын бөхтэй хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Дэлхийн хошой хүрэл медальт, ОУХМ Л.Энхрийлэн өрсөлдөнө. Түүний жинд 23 бөх байна. Манай тамирчин эхлээд Косово улсын Нора Гяховатай. Ялвал Недерланд, Германы бөхчүүдийн ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн -78 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин О.Хүслэн хүч сорих юм. Манай бөх Эквадорын Ванессатай таарчээ.
Эмэгтэйчүүдийн +78 кг-д 25 бөх дэвжээнд гарна. Энэ жинд манай улсаас Азийн наадмын хүрэл, Ази тивийн мөнгөн медальт, ОУХМ А.Адьяасүрэн өрсөлдөнө. Манай бөх эхлээд Казахстаны Камила Берликаштай! Ялвал дэлхийн аваргын мөнгөтэй Туркийн Кайра Оздемир түүнийг хүлээж байна.
Эрэгтэй:
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египтын Сэми Юссритэй. Ялвал Францтай шөвгийн 8 д үлдэхийн төлөө хүч сорино.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө хүч сорих юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Б. Эрдэнэбаяр өрсөлдөнө. Тэрээр эхний даваанд Дэлхийн аварга Нилс Штамптай таарчээ.
Эрэгтэйчүүдийн -100 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн улсаа төлөөлнө. Манай тамирчин эхний даваанд Дэлхийн аваргын хүрэл медальт, Израйлын Петр Палтчектэй таарлаа. Энэ жинд 25 бөх бий. Манай тамирчин ялвал Тажикстан, Францын бөхчүүдийн ялсантай барилдана.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд С хэсэгт сугалаа татаж, Германы Эрик Амбрамовтой таарлаа. Түүний жинд 23 бөх байна. Алдарт Тедди D хэсэгт бий.
Холимог багийн тэмцээний сугалаа:
Сэтгэгдэл ( 2 )
Басхүү энэ жил муу байгаа, сугалаа гайгүй таарсан ч ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй, арай нэг найдаж болох нь Баасанхүү л байна даа, бусад нь нэмэргүй байх оо
Боломжийн сугалаа таарсан байна. Хаанахын хэн гэдэг ямар цол гуншинтай жудочинтай таарах хамаагүй. Хүчтэнийг давж хүчтэн, аваргыг дийлж аварга болно. Хамгийн гол нь үхэр монгол зан гаргаж дүүнгэ царайлаад дэмий зогсоод байв! Барилдаан бүрт бүх боломжоо шавхаж хурдтай, дайчин барилдана шүү!! Ийм тохиолдолд медаль авсангүй энэ тэр гэж загнаж, зэмлэхгүй. Ах нь дээлийнхээ захыг мушгиад дэмжээд сууж байна шүү. Ар талын балиишиг бат шүү!! Урагшаа охид, хөвгүүдээ!!