ПАРИС-2024 | Б.Отгонболд чансааны 54-т эрэмбэлэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 25

Парисын олимпын наадмын Байт харвааны урьдчилсан харваа дууслаа. 

Эрэгтэйчүүдийн урьдчилсан харваанд өрсөлдсөн Монголын тамирчин Б.Отгонболд 72 сумаар 720 онохоос 643 онож, 64 тамирчнаас 54-т эрэмбэлэгдлээ. Хувийн өрсөлдөх харваа 5 хоногийн дараа эхэлнэ.

 

Энэ удаагийн олимпод эмэгтэй тамирчид үнэмлэхүй амжилттай харваж, Олимп, Дэлхийн рекордыг 680 байсныг 694 болгож, шинэчлэн тогтоолоо. Өмнөд Солонгосын тамирчин Lim Sihyeon 72 сумаар 720 онохоос 694 онож, Урьдчилсан харвааны үеэр Олимп, Дэлхийн рекордыг шинэчилсэн нь Парисын олимпын гайхалтай эхлэл байв. 
 

Харин эрэгтэйчүүдийн урьдчилсан харваанд:

1-рт Өмнөд Солонгосын тамирчин Kim Woojin 686 оноогоор, 

2-рт Өмнөд Солонгосын тамирчин Kim Je Deok 682 оноогоор, 

3-рт Германы тамирчин Unruh Florian 681 оноогоор тус тус эрэмбэлэгдлээ. 

Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, ийн 1-64 байрт эрэмбэлэгдлээ. Цаашид хасагдах журмаар тэмцээн үргэлжлэн, дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.

Гэрэл зургийг Ч.Ганбат, Д.Нямбилэг
(Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.207) 2024 оны 07 сарын 26

Бараг л эхний 10т багтсан хүнтэй таарах нь дээ, 32т үлдэх найдвар маш бага

1  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2024 оны 07 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зочин(66.181.180.53) 2024 оны 07 сарын 26

бараг юм оноогүй байна мөнгөний гарз хийж дээ

2  |  0
zochin(76.157.240.254) 2024 оны 07 сарын 26

Mongoloos deeguur erembetei 30 garui tamirchin baigaa .Getel 54 bol arai l bna. Afrikiin ornuudaas ch dooguur chaajiinadaa

1  |  0
Ard(204.137.100.96) 2024 оны 07 сарын 26

Muu bna.

0  |  0
sdf(66.181.189.55) 2024 оны 07 сарын 26

shivshiguud. iim baij oroh ch hereggui shde unendee bol. hairan ulsiin mungu

2  |  2
Top