ПАРИС-2024 | Дугуйн ганцаарчилсан зайд ОУХМ С.Жамбалжамцыг уралдуулах боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Олимпын ганцаарчилсан 32.4 км-ын уралдааны техникийн зөвлөгөөн Монголын цагаар өчигдөр 22:00 цагт болж, Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг баталсан талаар Монголын дугуйн холбооноос мэдээллээ.

Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөж, олон орны багт гайхшрал, хэл ам болж буйд харамсаж байна. 

Азиас 10-аад орон Олимпын 1 эрх авсны дотор Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгосон байсан юм. Гэхдээ Монгол Улс хоёр зайд уралдаж буй нь чамлахааргүй ололт юм. 

Парист хамтдаа хөл тавьсан Б.Тэгшбаяр маань С.Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд өндөр бэлтгэлтэй байгаа гэлээ.

Олимпийн ганцаарчилсан зайд уралдах Дэлхийн шилдгийн шилдэг 34 тамирчны тоонд ОУХМ С.Жамбалжамц багтсан нь Монголын дугуйчдын хувьд боломж юм. 

Тэмцээн долоодугаар сарын 27-ны өдөр Монголын цагаар 22:30-д эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.185.149.39) 2024 оны 07 сарын 26

ER N BOL SAIN URALDAAD SAIHAN AMJILT GARGAVAL GAIHAMSHIGLDAA....HARIN MONGOL GEDEG NEREE DELHIIN TAVTCAND SURTALCHLAAD OROLTCOJ BGAA NL SHUUDEE....

0  |  0
Top