Олимпын наадмын нээлт анх удаа Цэнгэлдэхийн гадна болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Парисын Сена мөрөн дээр болох 2024 оны олимпын наадмын нээлт эхлэхэд хэдхэн цагийн хугацаа үлдлээ.

Олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр буюу 7-р сарын 26-27-нд шилжих шөнийн 01:25 цагаас эхэлнэ
 
“Парис-2024” олимпын наадмын нээлтийн ёслолын онцлог нь орон орны тамирчид жагсан цэнгэлдэх рүү орж ирдэг уламжлалын оронд Сена мөрөнд завиар хөвөх юм.


 
Нээлтийн ёслолын завьт парад Сена мөрний эрэг дагуу Эйфелийн цамхаг хүртэл 6 километр замыг туулахдаа Парис хотын түүхэн дурсгалт газруудаар дайран өнгөрнө. Завьт парад өндөрлөсний дараа олимпын бэлгэдэл болсон бамбарыг асааж, “Парис-2024” олимпын наадам албан ёсоор эхэлнэ.

Монголын шигшээ баг энэ удаагийн олимпын наадамд 32 тамирчны бүрэлдэрүүнтэй оролцож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nico(202.9.40.138) 2024 оны 07 сарын 26

Гоё нээлт болох нь дээ

0  |  0
Top