Олимпын жүдогийн ордны шалыг нэг хоногийн өмнө сольжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Парисын зуны олимпын наадмын нээлт өнөө шөнө болно. Тэгвэл дөнгөж өчигдөрхөн жүдо бөхийн тэмцээн болох ордны шалыг өөрчлөн, солиход хүрчээ.

Татамийн доорх шал нь хэт ойлттой, мөн зарим газраа нягтаршил нь өөр байсан тул солих шаардлагатай гэж үзсэн байна. Ингээд яаран шинэ шал суулгажээ.

“Бид спортын ширүүн сонирхолтой өрсөлдөөнд умбахаар Парист сэтгэл их догдолж ирсэн. Гэвч тэмцээн явуулах газар маань бэлэн биш байж таарлаа. Үүнээс болоод багагүй сандарлаа. Франц бол уг нь жүдогийн орон. Мөн хамгийн сайн зохион байгуулалттай улс гэж бид ойлгодог. Энд жүдогоор хичээллэж, дэмждэг хэдэн сая хүн бий. Гэвч тэмцээн болох ордны шал шаардлагад нийцсэнгүй. Энэ байдлаа түргэн хугацаанд өөрчлөн, засч сайжруулна гэж найдаж байна” хэмээн Олон Улсын Жүдогийн Холбооны ерөнхийлөгч Мариус Визер мэдэгдлээ. 

Маргааш олимпын татами дээр манай улсын хоёр тамирчин гарна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Дэлхийн аварга мөнгөн медальт Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга Б.Баасанхүү нар барилдах болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(103.57.94.153) 2024 оны 07 сарын 27

Доор сэтгэгдэл бичсэн их мэдэгчээ . ДАШТ - д нь 100 гаруй улс оролцдог цөөхөн ганцаарчилсан спортын нэг шүү

0  |  0
dampuursan uls daa(202.55.191.130) 2024 оны 07 сарын 26

frans dampuu sh dee. ugaasai bvh salvart ni har haltaruud noerhoj ehleed l ene uls dampuu bolson doo..

0  |  0
Зочин(66.181.161.111) 2024 оны 07 сарын 27

Маргааш жүдогоор барилдах хоёртойгоо хамтадаа бахилданаа Гол нь ухаан хүч хоёроо л тултал хүргээд л барилдах юм шүү

1  |  0
Зочин(202.126.89.177) 2024 оны 07 сарын 27

Сүртэй ш дээ, жүдо ямар дэлхийн топ спорт уу, саяын манай бөхчүүдийн төв цэнгэлдэхийн зүлэг голдог шиг юм болжээ

0  |  3
Top