ПАРИС-2024 | Парисын олимпын медалийн гайхамшиг

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Олимпын хот Парист хуран чуулсан 15,000 тамирчин 32 спортын төрөлд 329 цогц медалийн төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байна. 

-Парисын олимпын медаль нь Эйфелийн цамхагийн зургаан өнцөгт хэсгийг багтаасан Францыг төсөөлж болох хамгийн сайн хувилбар гэгдэж байгаа.

-Анх олон нийтэд Louis Vuitton брэндийн тавиур дээр дэлгэж, танилцуулсан.

-Медаль бүр дээр Франц улсын илэрхийлэл болсон "Марианна"-гийн нүүр царайг дүрсэлсэн.

-Зургаан өнцөгт тэмдэглэгээг 1900-аад оны засварын үеэс хадгалагдаж үлдсэн Эйфелийн цамхагийн бодит хэсгээр бүтээсэн.

-Медалийн туузыг Сент-Этьен хотод хийсэн бөгөөд Эйфелийн цамхагийн хээг тусгасан.

-Паралимпийн медалийн арын хэсэгт Эйфелийн цамхагийг дээрээс нь харж буй мэт үзэмжтэйгээр дүрсэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top