Олимпын нээлтээр аадар бууна гэж цаг уурч мэдэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 26

Францын нийслэл Парист өнөө шөнө Зуны олимпын наадмын нээлт болно. Сена мөрний урсгал даган нээлтэд оролцох 10500 тамирчин 85 завинд хуваагдан  жагсаалаар цуврах үед харамсалтай нь  хүчтэй аадар бууж магадгүй байгаа тухай Францын цаг уурч Патрик Марльер мэдэгджээ.

“Нээлтийн цагтай давхцан гамшиг болох төлөвтэй байна. Өглөөдөө бага зэргийн бороо орно. Үүний дараа тэнгэр  бага зэрэг тайвширч, аниргүй болох авч оройдоо бороотой байхаар харагдаж байна. Бороо ойролцоогоор 18:00-19:00 цагийн хооронд орж эхэлнэ. Хэдэн цагийн турш бороо орох шинжтэй. Би хэд хэдэн аргаар нь хянаж шалгаж үзлээ. Харамсалтай нь, бороо орно гэдэг таамаглал батлагдаад болдоггүй. Хүчтэй аадар буух ч магадлал байна” хэмээн Марльер өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.185.149.39) 2024 оны 07 сарын 26

TOM GUREN ULS URDCHILAAD ARAI UUR GAZAR VVLIIG N BUUDAAD ZAILUULCHIH BIZDEE...

0  |  0
Top