Парисын олимпын нээлт анх удаа Цэнгэлдэхийн гадна болж, спортод шинэ түүх бичлээ.
Алдарт хөлбөмбөгчин Зинедин Зиданы дамжуулсан Олимпын бамбар Сена мөрөнд орж ирснээр Тамирчдын усан онгоцтой парад эхэлж, Сена мөрөн дээрх усан онгоцтой ёслолын жагсаалыг олимпын уламжлалын дагуу Грекийн баг тамирчид эхлүүлэн, тэдний араас сая сая иргэдийн төлөөлөл болсон 36 тамирчны бүрэлдэхүүнтэй Дүрвэгсдийн баг жагслаа.
“Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намируулав.
Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд 6 дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй их спортын түүхэнд хөнгөн атлетикийн төрлөөр олимпод хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, Гиннесийн амжилтыг тогтоож байна.
ОУХМ О.Есүгэний хувьд боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдож, Монгол Улсын хоёр дахь эмэгтэй туг баригч болж байна.
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадамд Монгол Улсыг баг тамирчид 15 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Токио 1964” анхны олимпын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын тугийг марафонч Ч.Найдан намируулж байжээ.
Түүхэн он цагийн хэлхээг сөхвөөс “Мехико 1968” зуны XIX олимпын наадамд үндэсний бөхийн зодог, шуудгаараа гоёсон Монгол Улсын тугч Х.Баянмөнхийг дэлхий нийт онцолж байв.
Сэтгэгдэл ( 6 )
10 удаа оролцсон грузин буудагч байнаа энэ олимпод юм болгонд нухацтай хандана шуу
tuuz zuuh yamar heregteei jum bol
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
тэр тамирчин биш шинжийн бүдүүн авгай юу хийж яваа юм бэ?
Бүх тамирчиддаа өндөр амжилт хүсье ээ. Та нараараа ихэд бахархнам
ТАМИРЧИДДАА ОРГИЛУУН ИХ АМЖИЛТЫГ ЕРӨӨЖ АМЖИЛТ БАХАРХЛААР ДҮҮРЭН ИРЭЭРЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ Монголчууд чаднаааа \nОЛИМТИЙН ТЭНГЭРТ Мандтугай бадартугай