Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.
Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.
Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчин Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.
Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.
Харин ирэх 08 дугаар сарын 28-гаас 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.
Сэтгэгдэл ( 10 )
Баяр хүргэе . Аль ч орны төрийн дээд хүмүүстэй уулзаж бгааг нь харахад бахархмаар схан харагддаг. Гадаад талаасаа лав гологдхооргүй. Бусдыг дор дороо албаны хүмүүс бгаа байх шүү. Айлд очихгүй бол зочин ирэхгүй ш дэ . Харилцан зочилж байж хамтран ажиллана. Зарим хүн юу бичээд бдаг вэ.
XUCHINDUULI80955877
avgai naraa solij uzeh gesii baihdaa kk
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
гое байна. Монгол улсаа төлөөлөөд.
гое байна. Монгол улсаа төлөөлөөд.
ANUSDI80955877
Мал болохоор мал шиг сэтгэнэ
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Казинод орох нь дээ. Түүнээс биш хулгайлах нүүрс гүй газар юугаа хийх вэ дээ!!!