Гэрэл зургийг Ч.Ганбат (МССХ)
"Парис-2024” Зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д энэ оны “Душанбе Их дуулга”, Ази тив аварга болон “Абу Даби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү хүч үзэж байна.
Манай тамирчин C хэсгийг тэргүүлж барилдан, эхний өрсөлдөгч Мальтийн Е.Катринаг цэвэр, улмаар хоёр дахь учраа Австрийн Кетрингийг цэвэр ялж, шөвгийн 8 руу орлоо.
Ингээд С хэсгийн аваргын төлөөх барилдаанд Парагвайн Нарваез Габриелатай барилдаж, ялснаар зооны аваргын төлөө Испанийн тамирчин Мартинез Абелендатай барилдахаар шилдэг дөрөвт шалгарч үлдээд байна.
Финалын барилдаанууд 22:00 цагаас эхэлнэ
Сэтгэгдэл ( 0 )