Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)
"Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол Улсаа төлөөлж 2024 оны Ази тивийн аварга, "Душанбе Их дуулга" тэмцээний аварга, "Абу-Даби-2024" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү өрсөлдлөө.
Манай тамирчин C зооны эхний барилдаанд Мальтийн Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг мөн цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелатай барилдаж ялсан.
Улмаар зооны аваргын төлөө буюу хагас шигшээ барилдаанд Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялснаар мөнгөн медалийн болзол хангалаа.
Манай тамирчин "Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай олимпын аваргын төлөө хүч үзнэ.
Сэтгэгдэл ( 0 )