Парисын зуны олимпын наадмын нээлтийн үеэр хэд хэдэн алдаатай, асуудал дагуулсан үйл явдлууд болсон. Үүний нэг нь БНСУ буюу бидний нэрлэж заншсанаар Өмнөд Солонгосын баг тамирчдыг танилцуулахдаа БНАСАУ буюу Ардчилсан Солонгос гэж зарласан юм.
Ийм алдаа гаргасанд БНСУ-ын төр засгийн удирдлага ихэд эгдүүцэн, Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ноос тайлбар шаардсан. Тэгвэл ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах албан ёсоор уучлалт гуйжээ.
“Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах ярилцсан. Утсаар ярилцахдаа Парисын зуны олимпын наадмын нээлтийн үеэрх танилцуулгад гаргасан алдаанд маш их харамсаж буйгаа илэрхийлээд уучлалт гуйсан. Энэ бол хувь ажилтны алдаа байсан ч ОУОХ албан ёсоор уучлалт гуйсан болно” хэмээн ОУОХ-ны харилцаа холбооны захирал Марк Адам мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )