Парисын зуны олимпын наадамд оролцож буй Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багаас 6 оноо хасах шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн даваа гарагт буюу долоодугаар сарын 22-нд Канадын шигшээ багийн ажилтны удирдсан дрон Шинэ Зеландын шигшээ багийнхны бэлтгэлийг тагнаж, бичлэг хийсэн хэрэг гарсан.
Хэдийгээр хийсэн хэрэгтээ Канадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Беверли Пристман уучлалт гуйж, багаа дэргэдээс нь удирдахаас татгалзсан ч шударга өрсөлдөөний зарчмыг ноцтой зөрчсөн Канадын шигшээгээс 6 оноо хасахаар болжээ.
Мөн Канадын шигшээ багийн ахлах дасгажуулагч Беверли Пристман болон түүний туслах Жасмин Мандер нарыг хөлбөмбөгтэй холбоотой ажил эрхлэх эрхийг нэг жилээр хассан байна. Канадын Хөлбөмбөгийн Холбоог мөн 200 мянган швейцарь франкаар торгожээ.
Канад – Шинэ Зеландын тоглолт болж, 2:1-ээр канадууд хожсон. Тэгвэл энэхүү хожлын оноо хүчингүй болж байна.
Сэтгэгдэл ( 0 )