"Парис-2024" олимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр спортын 4 төрөлд Монгол Улсын 7 тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорих юм.
ЖҮДО 66 кг:
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх өрсөлдөх бөгөөд манай тамирчин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8-д үлдэхийн төлөө хүч сорих юм.
ЖҮДО 52 кг:
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, Залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Л.Сосорбарам 16:00 цагаас өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай. Ялвал шөвгийн 8-д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй барилдана.
УСАНД СЭЛЭЛТ 200м:
Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд “Токио-2020” олимпын наадамд оролцогч, “Ханжоу 2022” Азийн наадмын VIII байрын шагналт, ОУХМ Б.Энххүслэн Улаанбаатарын цагаар 18:00 цагт уралдана.
БУУДЛАГА 10 метр хийн урт буу:
Буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн Улаанбаатарын цагаар 15:15 минутад цэц сорино.
БУУДЛАГА 10 метр хийн гар буу:
Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны финалын шатанд Дэлхийн аваргын мөнгө, Ази тивийн 1 мөнгө, 2 хүрэл, "Дэлхийн цом"-ын хүрэл, "Универсиад" наадмын алт, мөнгө,хүрэл медальт, ОУХМ Э.Даваахүү Улаанбаатарын цагаар 15:30 минутад өрсөлдөнө.
БУУДЛАГА 10 метр хийн урт буу:
Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраагийн тэмцээн Улаанбаатарын цагаар 17:15 минутад эхэлнэ.
БОКС 50кг:
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн эхний тулаанаа Улаанбаатарын цагаар 18:36 минутад Колумбын тамирчин Лорена Валенсиа Викториятай хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )