"Парис-2024" олимпын наадмын буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын төрөлд манай тамирчин Э.Даваахүү өчигдөр 578 оноогоор 7-рт бичигдэн, шилдэг наймд шалгарсан билээ.
Э.Даваахүү өнөөдөр финалын шатанд цэц сорьж, 115.7 оноогоор 8-р байрт шалгарлаа.
Монголын эрэгтэы буудагчдын хувьд 1988 оноос хойш медалийн төлөө буудаж чадаагүй. Тасраад байсан энэ амжилтыг 2020, 2024 оны олимпын наадамд Э.Даваахүү үргэлжлүүллээ.
Э.Даваахүүдээ баяр хүргэж, дараагийн төрөлд өрсөлдөхөд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )