ПАРИС-2024 | Жүдочдын 2 дахь өдрийн тэмцээн эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 28

Олимпын наадмын жүдо бөхийн төрлийн хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ.

"Парис-2024" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд 5 тивийн 122 улсын эрэгтэй 192, эмэгтэй 186, нийт 378 жүдоч эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд хүч сорьж байна.  

-Африкийн 31 улсын 43 бөх 
-Азийн 25 улсын 95 
-Европын 36 улсын 180
-Далайн 7 улсын 10 жүдоч
-Пан Америкийн 22 улсын 50 жүдоч хүч үзнэ.

Монгол Улсын шигшээ баг тамирчдаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ эхлүүлээд буй. Харин өнөөдөр манай хоёр тамирчин татамид гарна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, Залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөнө. Түүний жинд 25 бөх байна. Манай тамирчин эхлээд Испанитай. Ялвал шөвгийн 8 д үлдэхийн төлөө Унгарын бөхтэй барилдана.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ё.Басхүү өрсөлдөнө. Түүний жинд 27 бөх байна. Манай тамирчин эхний тойрогт хийлж, удаах барилдаанд Киргиз, Украйны ялсантай шөвгийн 8 -д үлдэхийн төлөө хүч сорих юм. 

Манай хоёр  2 дахь олимпын наадамдаа  өрсөлдөж буй. Мөн хоёул нэг өдөр барилдаанаа эхлүүлж байгааг онцлох  нь зүйтэй байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top