ХБНГУ 36 жилийн дараа усанд сэлэлтийн 400 метрт алтан медаль хүртлээ

Админ | Zindaa.mn
2024 оны 07 сарын 28

 

“Парис 2024” зуны олимпын наадмын эхний өдөр Усанд сэлэлтийн төрөлд 4 багц медалийн эзэд тодорлоо. 

Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд уралдсан Германы усанд сэлэгч Лукас Мертенс Дэлхийн шилдэг 37 тамирчнаас хамгийн хурдан нь байж, шигшээ гараанд Австрали, Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ-ын баг тамирчдыг ардаа оруулан, энэ төрөл, зайд алтан медалийн эзэн боллоо. 

400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хамгийн сүүлд 1988 оны Сөүлийн олимпын наадамд ХБНГУ-ын тамирчин Уве Даслер алтан медаль хүртэж байснаас хойш 36 жилийн дараа тус төрөл, зайд Герман улсаас олимпын аварга төрлөө.

Ж.Цэцэгмаа (Парис хот)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1 (202.9.41.10)  2025 оны 03 сарын 13

hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

1  |  0
Top