Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)
“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Л.Сосорбарам өрсөлдөж байна.
Манай тамирчин эхний барилдаанд Испани улсын бөх Ариана Торо Солертой барилдаж, даралтаар цэвэр ялснаар шилдэг 16-д шалгарлаа.
Манай бөх шилдэг 16-гийн барилдаанд Унгар улсын тамирчин Река Пүпптай өрсөлдөнө.
Река Пүпп. 1996 онд төрсөн, хоёр дахь удаа олимпын наадамд зодоглож буй нь энэ.
“Токио-2020” зуны ХХХII Олимпын наадамд -52 кг-ын жинд амжилттай барилдаж, тавдугаар байрт орсон туршлагатай. Жүдо бөхийн ЕАШТ-ий 2 удаагийн хүрэл медальт (2021, 2024 он), мөн 3 удаа “Их Дуулга” тэмцээнд түрүүлж байсан шилдэг тамирчин.
Сэтгэгдэл ( 0 )