“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Л.Сосорбарам өрсөлдлөө.
Манай тамирчин эхний барилдаанд Испани улсын бөх Ариана Торо Солертой барилдаж, даралтаар цэвэр ялснаар шилдэг 16-д шалгарcан.
Улмаар шилдэг 16-гийн барилдаанд Унгар улсын тамирчин Река Пүпптай барилдаж, гурван торгуулиар ялагдал хүлээлээ.
Река Пүпп. 1996 онд төрсөн, хоёр дахь удаа Олимпын наадамд зодоглож буй нь энэ.
“Токио-2020” зуны ХХХII Олимпийн наадамд -52 кг-ын жинд амжилттай барилдаж, тавдугаар байрт орсон туршлагатай. Жүдо бөхийн ЕАШТ-ий 2 удаагийн хүрэл медальт (2021, 2024 он), мөн 3 удаа “Их Дуулга” тэмцээнд түрүүлж байсан шилдэг тамирчин.
Сэтгэгдэл ( 2 )
Амжилт нь ахидаггүй,гадны тамирчидтай сайн өрсөлддөггүй тамирчдыг чадваржуулах,ядаж байхад дандаа л унжийгаад айж бэргээд л дэвжээнд гарах юм ,Сосорбарамаа өөрийгөө сэтгэл зүйгээ өөрчилж Амжилтад хүр!
олимпийн эрх авсандаа л явдаг байх даа. яаж ч барилдаад байгаан