Агуу Абэ Үта, Амандин Бушар зэрэг шилдгүүдийг дараалан ялж, Узбекистаны анхны олимпын аварга болсон Диёра Келдиёрова түүх бүтээлээ.
26 настай Диёра Узбекистаны анхны олимпын аваргаас гадна Их дуулгад түрүүлсэн Узбекистаны анхны жүдоч юм. Тэрбээр 2022 онд Улаанбаатарын Их дуулгад шилдэгүүдтэй өрсөлдөж, алтан медалийн эзэн болсон билээ.
Диёра мөн Азийн аварга, 52 кг-ийн жиндээ дэлхийн чансаанд нэгт бичигддэг жүдоч.
Биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжил эзэмшсэн Диёра Азамат Матякубов гэх жүдоч залуутай 2022 оны наймдугаар сард гэр бүл болжээ. Эхнэрээ олимпын аварга болоход түүний хийсэн бичлэг олны хайрыг татсан.
Сэтгэгдэл ( 4 )
ANUSDI80955877
Good
Би Узбекийн талд
bravo