ПАРИС-2024 | Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар эхний учраагаа яллаа

2024 оны 07 сарын 29

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн “Шам Дэ Мар” 10.000 м.кв бүхий түр ордонд үргэлжилж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн эхний ялалтаа авлаа. Тэрбээр Косовогийн Нора Гяховатай барилдаж, нэмэлт цагт яллаа.

Манай тамирчин шигшээ 8-д шалгарах барилдаанд Нидерландын Бюрскебс Жюли, Германы Паулин Старке нарын ялсантай нь барилдана.
 


Б.Эрдэнэбаяр дэлхийн аваргыг өвдөг шороодуулав.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ Б.Эрдэнэбаяр эхний тойрогт дэлхийн аварга Нилс Штамптай барилдаж, нэмэлт цагт яллаа. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top