Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)
Парисын олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглож буй Дэлхийн хошой хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн дөнгөж сая шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимид ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.
Л.Энхрийлэн эхний тойрогтоо Олимпын аварга, Косовогийн Нора Гжаковатай учраа таарч, ялсан. Улмаар шөвгийн 16-д Германы тамирчинтай барилдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгараад байсан юм.
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн шөвгийн наймд ялагдсанаар 22:00 цагаас дагах барилдаанд Гүржийн тамирчин Липартелиани Этеритэй барилдах болж байна.
Липартелиани Этери нь 24 настай, Дэлхийн аварга, Гранд сламын алт, мөнгө хүрэл медальт тамирчин юм.
Сэтгэгдэл ( 0 )