Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)
Парисын олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
"Парис-2024" зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөж буй ОУХМ Б.Эрдэнэбаяр Дэлхийн аварга Нилс Штамп, Испанийн Роса Салвадор нарыг ялж, шилдэг наймд үлдсэн ч хэсгийн аваргын төлөө Молдавын Османовтай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдлаа.
Манай бөх 22:00 цагаас Дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт Японы Хашимототой дагах барилдаан хийнэ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөж байгаа Б.Эрдэнэбаяр эхний тойрогт Швейцар улсын бөх, Дэлхийн аварга Нилс Штампыг нэмэлт цагт ялснаар шилдэг 16-д итгэл төгс шалгарсан.
Улмаар шөвгийн 16-гийн барилдаанд Испани улсын бөх Касес Рока Сальвадортай нэмэлт цаг сунган барилдаж, 10 минут 12 секундын турш үргэлжилсэн хүнд барилдааны эцэст тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан, ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
tevreed zogsood bdag ymarch meh hiihgui ganthaara orlood huvhai hariuthlagagui teneg ymar mal n songoj yavuuldag bna ter teneg tharaig hardaa hairan 4jil uvchtei eruul medegdehgui uher hezeech buu yavuulaach chadvarlag zaluus zunduu baihad ter songoj yavuuldag bagch nariig ajilaas halj uz
яаж ч барилдаад байгаа юм ойлгосонгүй зүгээр бариад л зогсоод байх юм .цог золбоо авхаалж самбаа алга даа манай энэ жудочдод
yaj barildaad bainaa , buren yalj bolokh yumaa ugui khiilee , yagaad , yu khiikh geed nokhoi shig bugs , tashaagaa uguud bainaa , todorkhoi khiikh gesen , bodson mekhnii khuwilbar alga baiw ,khairan saikhan sugalaa , bololtsoo