ПАРИС-2024 I Б.Эрдэнэбаяр дагах барилдаанд ялагдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 07 сарын 29

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)

“Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ Б.Эрдэнэбаяр дагах барилдаанд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

ОУХМ Б.Эрдэнэбаяр Парисын татамид эхний тойрогт Швейцар улсын бөх, Дэлхийн аварга Нилс Штампыг нэмэлт цагт ялснаар шилдэг 16-д итгэл төгс шалгарсан.

Улмаар шөвгийн 16-гийн барилдаанд Испани улсын бөх Касес Рока Сальвадортай нэмэлт цаг сунган барилдаж, 10 минут 12 секундын турш үргэлжилсэн хүнд барилдааны эцэст тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан, ялалт байгуулсан билээ.

Б.Эрдэнэбаяр ийн Дэлхийн аварга Нилс Штамп, Испанийн Сальвадор нарыг ялж, шилдэг наймд үлдсэн ч хэсгийн аваргын төлөө Молдавын Османовтай барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдсанаар дагаж барилдах болсон юм. Харамсалтай нь, дагах барилдаанд тэрээр ялагдал хүлээж, олимпын наадмаа дуусгалаа. 

Барилдаандаа 100% өөрийгөө зориулж, хамгийн сайнаараа хичээн, гайхалтай барилдаан үзүүлсэнд баярлалаа.

Тамирчныхаа дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(14.1.81.111) 2025 оны 03 сарын 13

Айж бэргэж,ухарч зугтаж барилдаад амжилтад хүрсэн түүх бий юу? Арай арай,энэ эрэгтэй жудочид .Та нараас болж бүр үзэхээс халширдаг болох нь

1  |  0
zochin(64.119.31.179) 2025 оны 03 сарын 13

Odoo boloo. Turiin mungiiig iim ulsuud yavuulaad l ...

1  |  1
S(66.181.185.35) 2025 оны 03 сарын 13

ANUSDI XUCHINDUULI80955877

1  |  0
зочин(66.181.181.150) 2025 оны 03 сарын 13

бөөн мөнгөний гарз зүгээр цөөн хүмүүс явуулах квот тогтоогооч дээ

1  |  2
Зочин(202.9.46.45) 2025 оны 03 сарын 13

За золбин хятад шээс хуцаарай танай хог хятад хаана медаль авсан юм бэ? Шорло шиг язганасан хорхой шиг тэрбум хар хятадууд 1 ширхэг ч медаль жудогоос аваагvй байна ер нь авч чадахгvй тэмцээнээ дуусгана за юу луухааны шээс минь

1  |  1
zfd(66.181.189.55) 2025 оны 03 сарын 13

muu bnlee dee muu bnle

1  |  0
Close menu