Өмнөд Солонгосын байт харвааны эрэгтэй баг олимпын аварга боллоо.
Эмэгтэй баг нь олимпын аварга болсон амжилтын араас Өмнөд Солонгосын байт харвааны эрчүүд нь ч мөн алтан медаль зүүлээ. Тэд Францын шигшээ багийг ялж, олимпын аварга боллоо.
Энэ удаа Европын орноос багийн медальтан төрж байна. 2020 оны Токиогийн олимпод Азийн гурван орон медаль авч байв. Харин өнөөдөр Франц мөнгө, Турк хүрэл авлаа. Турк Улсын хувьд багийн төрөлд цоо шинэхэн амжилт боллоо.
Өмнөд Солонгосын байт харвааны эмэгтэй тамирчдын хувьд Парисын олимпын аварга болсноор багийн харваанд тасралтгүй 10 олимп дараалан түрүүлсэн (1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020, 2024) амжилтын эзэд болж, их спортод гайхалтай түүх үлдээж байна.
Сэтгэгдэл ( 1 )
солонгосчуудыг нум сум харвалтаар дэлхийд нэрээ гаргаад байгааг ойлгохгүй л байгаа монголчууд эртний нум сум барьж бараг л төрөө биздээ тэгсэн яасан ойлгохгүй байна