Петер Пальчик: Өвөө, эмээгээс минь ялгаагүй тэр монгол хүнийг би хэзээ ч мартахгүй

2024 оны 07 сарын 30

Наймдугаар сарын 1-нд Монголын жүдоч Б.Гончигсүрэнтэй барилдах Израилийн жүдоч, олимпын хүрэл медальт, Европын аварга Петер Пальчикийн 2022 онд Монголд Улаанбаатарын Их дуулгад ирэхдээ өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр “Улаанбаатар Их дуулга”-д оролцохоор ирээд байхдаа нэгэн ядруухан хүнтэй хамт хооллож, цамцаа бэлэглэсэн билээ. Сошиалаар түүний энэхүү сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон зураг олны хүндлэл, талархлыг хүлээсэн юм. Түүнтэй “Улаанбаатар Их дуулга”-ын сүүлийн өдөр -100 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангаад гарч ирэхэд нь ярилцсанаа хүргэе.


-БНСУ-ын тамирчинтай хүнд барилдаан хийлээ. Хүрэл медаль авсанд тань баяр хүргэе...

-Баярлалаа. БНСУ-ын жүдоч маш хурдтай, хүчтэй, аюултай жүдоч. Ерөнхийдөө дасгалжуулагч нартайгаа түүнтэй хэрхэн барилдах тал дээр илүү их ажилласан. Заримдаа хүнд нөхцөл байдалд уян хатан, ус шиг байх ёстой. Ерөнхийдөө тактикаа тэгж барьсан.

-Та Монголд анх удаагаа ирж байна уу?

-Би Монголд анх удаагаа ирсэн. Манай багийн тамирчид есөн жилийн өмнө Монголд ирж, ууланд бэлтгэл хийж байсан юм. Багийнхан маань Монголын талаар олон гоё зүйл ярьж өгч, миний сонирхлыг их татсан. Монголд ирэхийг маш их хүссэн.

-Та Монгол Улсын нэгэн иргэнд тусалсан. Түүнд цамцаа өгч, ярилцаж байгаа зураг олны хүндлэлийг хүлээж байгаа...

-Тэр хүн усны инженер хүн байсан. Англи хэлтэй байсан. Багийнхантайгаа хооллож байтал тэр ядруухан иргэн ганцаараа сууж байсан. Биднээс хоол гуйж, хамт суухыг хүссэн. Зөөгч түүнийг хөөж, бусдад саад учруулж болохгүй гэхэд нь бид “Зүгээр ээ, бидэнтэй хамт сууг” гэж хэлсэн юм.

Бид хамт суугаад хооллож, сайхан яриа өрнүүлсэн. Тэр маш сонирхолтой хүн байсан. Бид гайхалтай яриа өрнүүлж, түүнийг явахад нь бид хоол, жаахан мөнгө өгсөн. Тэр ядуу хүн байсан учраас хоол өгмөөр санагдаад өгсөн юм. Хоол өгсөнийхөө дараа би бодсон. Энэ хүнд хоолноос гадна яаж туслах вэ гээд бодлоо. Тэгээд би өмсөж байсан хувцасаа өгсөн.

Тэрбээр энэ тухайгаа ярьж байхдаа уйлах гээд байв

Энэ бол тэр хүний хүртэх ёстой шагнал байгаа юм. Тэгээд би миний барилдааныг байнга ирж үзээрэй гэж хэлсэн. Тэр хүн 65 настай. Миний өвөө, эмээгээс ялгаагүй учир түүнийг хараад сэтгэл хөдөлж, уйлсан. Түүний байдал зүрхэнд маш их хүрсэн. Би түүнийг хэзээ ч мартахгүй.

Түүнийг гарсны дараа араас нь гүйж очоод цамцаа тайлж өгсөн. Цамцыг минь аваад тэр уйлсан, би ч бас уйлсан. Тэр намайг тэврээд “Петер, би чамайг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн. Би ч бас түүнтэй уулзсанаа хэзээ ч мартахгүй.

-Тэр цамц таны Токиогийн олимпод оролцохдоо өмссөн цамц гэсэн...

-Тийм ээ. Тэр миний олимпод оролцохдоо өмссөн үнэ цэнтэй, хамгийн хайртай цамц минь байсан. Гэхдээ тэр хүнд цамцаа бэлэглэхдээ би энэ талаар ерөөсөө бодоогүй. Учир нь тэр цамц надаас илүү түүнд хэрэгтэй байсан.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэрээч(202.9.40.180) 2024 оны 08 сарын 03

Манайхан хамгийн хэрэгтэй усны инженер мэргэжилтнээ ингэж гудамжинд гаргаад гуйлга гуйлгаад байж байгаадаа ичээч. Гүний усаар нүүрсээ угаагаад Усгүй болоод нүүрс уух уу? Өөрсдөөсөө асуугаач.

1  |  0
zochin(50.226.48.254) 2024 оны 08 сарын 03

Manai buhchuud bol psda zail gedeg ,yadarsan negend aarhuu sdakuud baidagdaa

2  |  0
зочин(66.181.182.175) 2024 оны 08 сарын 02

Хүнлэг сайхан сэтгэлтэй юм аа. Үргэлж аз хийморьтой яваарай. \n

5  |  0
Batuka(103.57.95.14) 2024 оны 08 сарын 02

Аз жаргал АЗЖАРГАРГАЛ\n\n

3  |  0
7(66.181.160.61) 2024 оны 08 сарын 02

Ухаантай хүмүүс өөр шүү амжилт хүсье

6  |  0
ZOCHIN(101.185.149.39) 2024 оны 08 сарын 02

HUN CHANARTAI L ER HUN YMDAA....AVARGA BOLOOROI .....TIVIIN CH BNAUU DELHIIN CH BNA UU OLIMIIN CH BNA UU.....AMJILT.

13  |  0
Top