Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ (МССХ)
"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа хоёр эмэгтэй боксчны нэг болох Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 065-р анги, "Монгол од" ХХК-ийн тамирчин ОУХМ М.Энхжаргал шөвгийн 16-гийн буюу хоёр дахь тулаанаа хийлээ.
Манай тамирчин эмэгтэйчүүдийн 54 кг-ын жингийн хоёр дахь тулаанаа Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгууллаа.
ОУХМ М.Энхжаргалын хувьд эхний тулаандаа Италийн тамирчин, 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 25 настай Чарааби Сиринийг 5:0 харьцаатайгаар ялж, шилдэг 16-д шалгарсан билээ.
Манай тамирчин одоо олимпын наадмын хүрэл медалийн төлөө 2024.08.01-нд Туркийн Хаките Акбастай тулалдана.
Сэтгэгдэл ( 4 )
Одоо тоглох турк сайн боксчин байна дээ дээ, сайн л бэлдэхгүй бол хэцүү, хүчээр биш, эвийг нь олж, ухаанаар л аргалбал аргалах боломжтой байх
Даруухан бай охин минь... Бусдаас илүү байж медалийн тавцан дээр гарсан цагтаа яаж ч сэтгэл хөдөлөлөө илэрхийлж болно. Жудогийн Абе охиныг харсан биздээ.. хэт их итгэлтэй байх нь ялагдалд хүргэх том хүчин зүйл шүү... Амжилт сайн сайханыг хүсэн ерөөе.. Нэгдүгээр үед барс ирвэс шиг хүчтэй, омголон, ухаалаг бай... Нэг номероор тогол.. үлдсэн үедээ идэвхтэй байж хоёр номероор тогол.. Чи медальтан болж чадна...
SAIN BNA. AVARGA BOLOOROI....
Мундаг