Гауфф “Намайг дандаа луйвардаад байх юм” хэмээгээд  нулимстайгаар талбайг орхив

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 31

Парисын олимпын наадмын талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дэлхийн чансааны 2-т бичигдэж буй АНУ-ын 20 настай тамирчин Коко Гауфф Хорватын Донна Векичт 6:7, 2:6-аар хожигдлоо.

Эхний сетэд 5:2-оор хожиж явахдаа сетболл алдсан юм. Харин дараагийн сетэд Векич 3:2-оор хожиж явах үед оноо 40:30 болсон байлаа. Энэ агшинд Векичийн цохисон бөмбөгийг шугам хянагч “Out” буюу гадаа хэмээн хашхирсан. Гэтэл шүүгч бөмбөгийг талбайн гадаа биш дотор хэмээн үзсэнээр 4:2 болсон. Испанийн шүүгчийн энэхүү шийдвэрт Гауфф эгдүүцэн түүнтэй хэдэн минутын турш ярилцлаа.

Шүүгч: Энэ бол миний харсан өнцөг. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. Би зохих шийдвэрийг гаргах үүрэгтэй.

Гауфф: Энэ чинь шударга биш байна. Намайг цохихоос өмнө “Гадаа” гэж хашхирсан шүү дээ.

Шүүгч: Би өөрийнхөө зөв гээгүй. Би шийдвэр гаргах ёстой болохоор ийм шийдвэр гаргаж байна.

Гауфф: Та шийдвэртээ 100 хувь итгэлтэй байх ёстой шүү дээ.

Шүүгч: Би 100 хувь итгэлтэй байна...Харин та эсрэгээр нь яриад байна. Таныг гомдол гаргалаа гээд би шийдвэрээ өөрчилж чадахгүй.

Гауфф: Энэ чинь л шударга биш байна. Цохихоос өмнө “Гадаа” гэж хашхирсан гээд байна шүү дээ...

Шүүгч: Тэр хамаагүй ээ.

Гауфф: Хамаатай байлгүй яахав дээ. Бөмбөг тийм ч хурдтай орж ирээгүй.

Шүүгч: Цохилтод нөлөөлсөн эсэх нь л чухал.

Гауфф: Нөлөөлсөн. Цохихоос өмнө хашхирсан болохоор миний далайлтад нөлөөлсөн. Цохихоор гараа далайхад хашхирсан... гэх мэтээр шүүгч болон Гауфф хэдэн минутын турш хэлэлцэх, маргалдах хоёрын хооронд ярилцсан юм.

Эцэстээ тоглолт үргэлжилж, Гауфф сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байсаар 2:6-аар хожигдон ганцаарчилсан төрлөөс хасагдлаа. 

“Шударга биш байна. Дубайд бас яг ийм явдал тохиолдсон. Энд бас өмнө нь яг ингэж байсан. Тэр хоёр тохиолдолд хоёуланд нь миний зөв байсан. Би шүүгчийн шийдвэрийг эсэргүүцээд байдаггүй. Гэхдээ ийм шударга биш шүүлтийг хэлэх ёстой. Намайг дандаа луйвардаад байх шиг санагдах юм. Тиймээс би үгээ хэлэх ёстой” хэмээн Гауфф өгүүлжээ.

Гауфф дэлхийн чансааны 2-т байгаа тул хэсэг толгойлж, харьцангуй хөнгөхөн учраануудтай таарсан.

 Өөрөөр хэлбэл, Парисын олимпоос медаль хүртэх боломж түүнд харагдаж байсан байх. Гэхдээ өчигдрийн өрсөлдөгч Донна Векич бол саявтархан болсон Уимблдоны Их дуулгын шөвгийн дөрөвт шалгарсан, форм сайтай байгаа тамирчин юм. Одоо Векичийн нүдэнд медаль харагдаж эхэлсэн биз ээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.160.93) 2024 оны 08 сарын 06

Арьс өнгөөр ялгаж харьцсан байна удаа дараа давтагдаж байгаа нь тоглогчдод маш хэцүү байгаа нь тодорхой. Муухай юм аа.

9  |  1
Зочин(202.9.40.246) 2024 оны 08 сарын 06

Манай нөгөө хар хэнтэй төсөөтэй ккк.

0  |  5
Зочин(59.153.113.16) 2024 оны 08 сарын 06

Лаларын негрүүд үхээсэй

0  |  11
Ха ха(64.31.33.154) 2024 оны 08 сарын 06

Харууд хэрүүлч, залхуу муухай хүмүүс

0  |  10
Top