Олимпын гурван алт хүртсэн Леон Маршанд хэдэн евро олгох вэ!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 01

Францын спортын түүхэнд усанд сэлэлтийн төрөлд олимпын гурван алтан медаль хүртсэн анхны тамирчин нь Леон Маршан боллоо. 

22 настай энэ гайхамшигтай тамирчин залуу Олимпын гурван алтан медалийнхаа төлөө Францын төр засгаас хэдий хэмжээний мөнгөн урамшуулал хүртэхийг тус улсын Спортын яамнаас мэдээлсэн байна.

Парисын олимпын алтан медаль 80 мянган евро, мөнгөн медаль 40 мянган евро, хүрэл медаль 20 мянган еврогийн шагналтай аж. 

Леон Маршан гурван алтан медаль хүртсэнээр 320 мянган евро буюу өнөөдрийн ханшаар бол 1 тэрбум 170 сая төгрөг урамшуулалд авахаар болжээ. Гэхдээ Леон Маршаны тэмцээн дуусаагүй. Одоо дахиад нэг гараа байгаа юм.

“Бид Олимпын наадмын медалийн урамшууллын мөнгөн дүнг нэмсэн. Урьд өмнөхөөс харьцангуй өндөр урамшуулал өгөхөөр тогтсон. Алтан медаль хүртсэн тамирчинд 80 мянган евро олгоно. Үүнээс гадна багш дасгалжуулагч нарт нь мөн төдий хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор болсноороо бахархаж байна” хэмээн Францын Спортын яамны төлөөлөгч мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochom(79.211.0.159) 2024 оны 08 сарын 03

Yadaj l yg jinhene frants hun bololtoi europt odoo yg uursdiih ni jinhene irgen hovordood Dan gadnii irgen bolson frants bol barag l laliin shashintanguudaar duursen ji

0  |  0
zochin(86.111.136.83) 2024 оны 08 сарын 03

sportin yam bauguulaa bizdee??? Ebropiin ba ANUgiin tamirchid l usan sportoor gaihaltai bnlee. Japan hyatadib tamirchid 6,7 bairnaas salahgui bnlee.Japanii 1 zaluu mungun medali absan sanagdajin

0  |  0
zochid(86.111.136.83) 2024 оны 08 сарын 03

estoi mundag tamirchin zaluu bnlee. Frantsiin huuhdud buur 3 nasndaa usand selj surdag bolhoor argagui umaa. Mongol huuhdiudiig usan sportoor hichuulleh heregtei bn. Ene usan sportiin zaluusiin tseejiig ni haraldaa burin hugjil ni gaihamshugtai bgaa ni ?!!! Frantsaas dasgaljuulagch abahimsan

0  |  0
baasanhuu(75.164.132.10) 2024 оны 08 сарын 05

4 n alt gej zugnujee hu. za hunii avah mungu yah ve manaih yadag bol

1  |  0
1(202.126.89.210) 2024 оны 08 сарын 05

80x 3=240k

4  |  0
Close menu