Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (МССХ)
"Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Азийн наадмын аварга, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчин Матиас Грандетай өрсөлдөж, 7:1 харьцаатайгаар ялагдал хүлээн, тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.Отгонболд долдугаар сарын 26-нд Монголын баг тамирчдын салхийг хагалан, ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа хийж, 72 сумаар 720 онохоос 643 онож, 64 тамирчнаас 54-т эрэмбэлэгдэн, олимпыг эхлүүлсэн юм.
Б.Отгонболд 27 настай. “Токио-2020" олимпын наадамд оролцож байсан түүний хувьд хоёр дахь олимпын наадамдаа өрсөлдлөө. Өмнө нь манай тамирчин Токиогийн олимпын наадмын чансаа тогтоох харваанд 646 оноогоор 54-д жагсаж, үндсэн харваанд Хятадын тамирчинтай халз харван, ялагдал хүлээж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )