ОЛИМП-2024 I Олимпын мөн чанарыг илэрхийлсэн селфи

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 01

Парисын зуны олимпын наадмын гол утга учрыг харуулсан нэгэн үйл явдал боллоо. Ширээний теннисний багийн төрөлд Умард Солонгосын шигшээ мөнгөн медаль, Өмнөд Солонгосын шигшээгийнхэн хүрэл медаль хүртсэн. 

Тэгвэл шагналын тавцанд хоёр Солонгосын баг тамирчид хамтдаа селфидсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том илэрхийлэл гэдгийг нотлон харууллаа. 
 


Өмнөд Солонгосын JoongAng өдөр тутмын сонин энэ үйл явдлыг “Өмнөд Солонгосын төрийн далбаатай мөн Samsungийн гар утсаар авсан зураг” хэмээн гарчигласан бол селфи хийсэн Өмнөд Солонгосын тамирчин Лим “Мөнгөн медаль хүртсэн болохоор нь би баяр хүргэсэн юм” хэмээн тайлбарлажээ. 
 


Мөн Өмнөд Солонгосын тайлбарлагч энэхүү үйл явдлыг “Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдлийн баяр гэдгийг харууллаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

Умард Солонгосын баг тамирчид Токиогийн олимпын наадамд цар тахлын хөл хориог мөрдөж оролцоогүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top