Олимпын аварга Хятадын тамирчин өрсөлдөгчөө их зан гаргасан гэж буруутгав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 01

Парисын зуны олимпын наадмын усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Хятадын тамирчин, 19 настай Пан Жан Ли Дэлхийн дээд амжилт /46.40 секунд/ тогтоон, түрүүллээ.

Ийнхүү гайхамшигтай амжилтаар Олимпын аварга болсныхоо дараахан Пан өрсөлдөгч Австралийн Кайл Чалмерс, АНУ-ын Жек Алекси нарыг их зан гаргасан хэмээн буруутган шүүмжилжээ.
 

 

Токиогийн олимпын наадмын үеэр Хятадын усанд сэлэлтийн 23 тамирчин зүрхний эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож допингийн шинжилгээнд унасан ч гэлээ тэднийг тэмцээн уралдаанд хориглолгүй оруулсан тухай шуугианы талаар санаа зовохгүй байгаагаа Пан мэдэгдсэн байна. 

Тэрхүү допингийн шинжилгээнд унасан гэх 23 тамирчны 11 Парисын олимпын наадамд оролцож байгааг АНУ-ын New York Times мэдээлсэн юм. Харин яагаад тэднийг тухайн үед тэмцээнд оролцохыг зөвшөөрснийг WADA тамирчдын хоол хүнсэндээ хэрэглэсэн мах нь бохирдсон байсантай холбон тайлбарласан. 

CHINADA буюу Хятадын Допингийн эсрэг байгууллагын зүгээс New York Times-ийн нийтлэлийн талаар тайлбар хийхдээ “Энэ бол Хятадын баг тамирчдын сэтгэлзүйд нөлөөлж, өрсөлдөх чадварыг бууруулах гэсэн башир арга” хэмээжээ. Харин New York Times “Бид мэдээллийнхээ үнэн зөвд итгэлтэй байгаа” гэжээ.

Энэ мэт мэдээлэл нь дэлхийн дээд амжилт тогтоож Олимпын аварга болсон Паныг мөн хардаж сэрдэх бодол төрүүлсэн байх магадлалтай.
Магадгүй Паны сэтгэл санаанд энэ байдалд нөлөөлсөн байж мэдэх юм.
 

“Уг нь уралдаан дууссаны дараа би Чалмерст баяр хүргэсэн юм. Гэтэл тэр огт ойшоолгүй, анхаараагүй мэт өнгөрсөн. Ер нь биднийг дээрээс харж буй мэт их зантай харилцдаг” хэмээн Пан өгүүлжээ.

АНУ-ын тамирчин Алексигийн талаар “Бэлтгэл сэлэлтийн үеэр манай хоёр дасгалжуулагч маш ойрхон зогсож байсан. Тэгэхэд Алекси зориудаар дасгалжуулагч руу ус үсчүүлэх шиг санагдсан. Нэг л их зантай хүмүүс байдаг юм. Энэ талаар би ярьж хэлж болно биз дээ?” хэмээн Пан өгүүлсэн байна.

Тэгвэл Австралийн Чалмерс энэ үгсийг олж сонсоод гайхшран “Өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр Пан миний ойролцоо зогсохдоо “Кайл, чамайг их хүндэлдэг шүү. Чи бол миний шүтээн” гэж хэлсэн юм. Харин энэ удаад түүнийг Олимпын аварга болоход би баяр хүргээд “Одоо чи миний шүтээн” гэж хэлсэн юмсан” гэжээ.

Пан допингийн шинжилгээ байнга өгдөг тухайгаа мөн ярьсан байна. “Өнгөрсөн жил би допингийн шинжилгээнд 29 удаа хамрагдсан. Харин энэ жилийн тавдугаар сараас долоодугаар сарын хооронд 21 удаа допингийн шинжилгээ өгсөн. Нэг нь ч эерэг гараагүй. Өнөөдөр л гэхэд бид хоёр удаа шинжилгээ өглөө. Энэ бол тамирчин хүн бүртэй тулгардаг, өгөх ёстой шинжилгээ. Тиймээс надад төвөгтэй санагддаггүй” гэжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.21.109.6) 2024 оны 08 сарын 06

Энэ олимп Азиудын олимп болох ёстой Амeрикийн алтан медаль авч байгаа тамирчид ихэнх нь эрлийзүүд

0  |  0
S(139.5.218.43) 2024 оны 08 сарын 05

BOOBN XXI80955877XUCHINDUULI

0  |  0
S(139.5.218.43) 2024 оны 08 сарын 05

SHAALGI80955877SEXSDI

0  |  0
Зөв зөв(66.181.161.91) 2024 оны 08 сарын 05

Үнэн үнэн. Цагаан арьстнууд мөнхөд бусдаас дээгүүр байна гэж байхгүй шүү дээ. Бусадтай тэгш харьцах хэрэгтэй. Ямар нэг үзэл бодол, унтууцлаа шууд ингээд мал амьтан шиг ил тод харуулаад байж болохгүй.

0  |  0
Зочин(202.126.91.147) 2024 оны 08 сарын 05

Ганц олимпийн аварга нь хун алаад одоо шоронд ухэж бгаа. Ийм бж монголчууд бид хуцах, томрох хэрэггуй шуу. Юу ч чадахгуй бж томроод л. Тэгж бгаад 2 хершдее хядуулна шуу. Муугаа мэдэх хэрэгтэй шуу

2  |  0
Зочин(202.126.91.147) 2024 оны 08 сарын 05

Ха ха ха. Хятад тамирчид Олимпийн аварга болж бгаад баярлаж бна. Их гурэн их амжилт гаргах нь аргагуй. Жижиг улс жижиг амжилт олох нь ч тодорхой. Монглчууд бид одоо хэрээ мэдэж хуцах цаг ирээд олон зуун жил болж бгаа шуу. Юу ч чадахгуй бж хуцах хэрэг юу бна? Инээдтэй юм аа...

2  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 08 сарын 05

balai hujaa azaar alt avsnaa ih ed bodjeee. muu dopingchin

1  |  1
demjigch(86.111.136.83) 2024 оны 08 сарын 05

azi azia demjeerei !!!

1  |  0
zochin(86.111.136.83) 2024 оны 08 сарын 05

bayar hurgeed! demjij bn

4  |  0
Туул(66.181.191.208) 2024 оны 08 сарын 05

Тамирчид цолоо дагаад даруу баймаар юмаа.

3  |  0
Ази(66.181.187.202) 2024 оны 08 сарын 05

Баяр хүргэе. Нийт азиудын өмнөөс. Ер нь тийм хандлага байдаг шд. Цагаанууд харуудыг дээрэлхээд сурцан зангаараа азиудтхй харьцахыг боддог. Одоо цаг огт өөр болж. Европт хятад монголчууд бие биедээ тусалдаг. Монгол ч бай хаанах ч бай хил гараал биднийг шарууд жоом онигор Ази гээд бүгдийн л хамт хэлдэг шд

6  |  0
S(103.212.118.93) 2024 оны 08 сарын 03

ANUSN80955877

0  |  0
Баатар (202.126.88.200) 2024 оны 08 сарын 05

Амжилт ази хүмүүсийн нэрийг дэлхийд гаргаж байгаа баатар

9  |  1
S(66.181.176.113) 2024 оны 08 сарын 02

ANUSDI80955877

0  |  0
Халх(203.23.199.207) 2024 оны 08 сарын 05

Лаларын хужаа допин шаачаал хуцах хэрэггүй байх

4  |  5
Top