Парисын зуны олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Алжирын тамирчин Иман Хэлиф өрсөлдөгч Италийн Анжела Кариниг 45 секундэд ялсанд тооцогдлоо.
Тооцогдлоо гэхийн учир нь Хэлифт хоёр удаа цохиулсныхаа дараагаар Карини дасгалжуулагчдаа бууж өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.
“Цохиулаад маш их өвдлөө” гэж Карини өгүүлсэн бөгөөд “Би эх орныхоо төлөө чадлаараа л тэмцсээр ирсэн. Гэвч энэ удаад яаж ч хичээгээд тулааныг дуусгаж чадсангүй” хэмээн нулимстайгаар мэдэгджээ.
Иман Хэлиф өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс тестостериний хэмжээ хэтэрсэн гэсэн үндэслэлээр хасагдаж байсан юм. Харин энэ удаагийн зуны олимпын наадамд түүнийг оролцохыг зөвшөөрсөн нь шуугиан дэгдээж, олны дургүйцлийг төрүүлээд амжсан.
Иман Хэлифтэй өмнө нь рингэнд тулалдаж үзсэн Мексикийн Брианда Тамара “Түүнтэй тулахад маш хүчтэй цохилттойг нь мэдэрсэн. Би олон эрэгтэй тамирчинтай бэлтгэл хийж үзсэн ч гэлээ түүн шиг хүчтэйг нь мэдэхгүй” хэмээн өгүүлсэн байдаг.
Иман Хэлифийг өмөөрч Алжирын Боксын Холбооноос албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд зарим улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тамирчныг нь гүтгэн доромжилж буйг буруутгаж, олимпын шагналын тавцанд гарахын төлөө зүтгэж буй боксчны сэтгэл санаанд муугаар нөлөөлж байгааг дурджээ.
Сэтгэгдэл ( 10 )
Монголын бүх хүүхдүүдийг сайхан бузарлах юм сан. Ха ха
Үнэн үг шар тос Монголд ээлтэй сайхан олимп болж билээ
Бах Бидон шиг зөнөж байгаа золиг юм Парисын олимп Мюнхeний олимп 2 шиг хэл амтай олимп үзсэнгүйгХамгийн гоё олимп Москвагийн олимп байж дээ Монголын анхны аварга энэ олимпоос төрсөн
BOOWN XXI80955877
морь, шар гэсэн үг шүү дээ. эрэгтэй хүн шүү дээ
Хас
Одоо тэгвэл эр, эм, трансжендэр гэж 3 хүйсийн төрөлд оруулж олимп, дэлхийн аваргыг хийх нь зөв болов уу даа.
Сонин юм Алжир чинь исламын шашинтай биш юм уу
Тэнэглэл олимп утгаа алдлаа
Сэжгийн трансууд тусдах өрсөлд