Гэрэл зургийг Ч.Ганбат (МССХ)
"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын боксын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа хоёр эмэгтэй боксчны нэг болох Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 065-р анги, "Монгол од" ХХК-ийн тамирчин ОУХМ М.Энхжаргал шөвгийн 8-ын буюу хүрэл медалийн төлөөх тоглолтоо хийлээ.
Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө тулалдсан манай тамирчин Туркийн боксчин Акбас Хатичетай хийсэн тулаанд ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ.
ОУХМ М.Энхжаргалын хувьд олимпын наадмын эхний тулаандаа Италийн тамирчин, 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 25 настай Чарааби Сиринийг 5:0 харьцаатайгаар ялж, шилдэг 16-д шалгарсан бол хоёр дахь тулаанаа Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаагаар ялсан билээ.
Олимпын наадмаас боксын эмэгтэйчүүдийн төрөлд АНХНЫ ЯЛАЛТЫГ эх орондоо авчирсан М.Энхжаргалдаа баярлалаа. Ялсан ч, ялагдсан ч монголчууд бид хамтдаа.
М.Энхжаргалынхаа дараа дараагийн тэмцээнд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 7 )
hurel medal abna geed zutgehgui busdad aldchih umaa huchee gamnaj bgaad genet zalitai dairch suraldaa
Овоо ш дээ. Чамд баяр хүргэе. Олимп хүрнэ гэдэг чинь том юм шүү.
Сэтгэл зүй тэг байна арчаа алгаа
Баяр хүргэе дүүдээ сайхан байна \n
арчаагүй унхиагүй байлаа эцэггүй юмнууд тамирчин болдог болсон юм уу хаашаа юм вэ анхнаасаа л явж тогло гэж хэлсэн байлгүй дээ
манай тамирчинд бага зэрэг заль, хууралт, тактик дутуу байлаа, гэхдээ хөөрхий чадлаараа хичээлээ, цаашдаа том амжилт гарганааа, итгэж байна
Тамирчин чадлаараа тоголсон багш нар тактикаа буруу тооцоолж хожигдуулсан. Манай тамирчин тэсвэр тэвчээрийн хувьд илүү байлаа. Бас монголын шүүгч гэж хэл ус түй ч байхгүй арын хаалганы нэг явдаг жорлон зайлаарай