Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ (МССХ)
“ПАРИС-2024” зуны олимпын наадмын зургаа дахь өдөр буудлага спортын урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн шилдэг наймд цэц сорив.
Тэрбээр финалын шатанд 407 оноогоор долдугаар байрт орсноор олимпын наадамд эмэгтэй урт бууны төрлөөр шигшээд шалгарсан анхны монгол тамирчин боллоо.
О.Есүгэн "Парис-2024" олимпын наадмын эрх авсан Монголын анхны тамирчин юм. Буудлага спортын төрлөөр манай улсын баг тамирчид олимпын наадмаас нэг мөнгө, нэг хүрэл медальтай боловч урт бууны төрлөөр хараахан медаль аваагүй билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Sain bnoo. Xoishdoo ukam xicheej medal avaarai