Олимпын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг, 62 кг-д өрсөлдөх байсан Ардчилсан Солонгосын бөхчүүд Парист очихгүй болсны улмаас тэдний оронд Итали, БНСУ-ын бөхчүүдийг оролцуулахаар болсон талаар дөнгөж сая Бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (United World Wrestling / UWW) Шуурхай мэдэгдэл хийлээ.
Албан ёсны эх сурвалжийн мэдээллийг ЭНД дарж, бүрэн эхээр нь уншина уу.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын Гавяат тамирчин, Дэлхийн аварга П.Орхон зодоглох бөгөөд өнөөдөр түүний талаар БНСУ-ын болон Монголын зарим хэвлэлд П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрсэн тул түүний оронд Өмнөд Солонгосын тамирчин олимпод оролцох болсон мэтээр ташаа мэдээлэл нийтэлж, олон нийтэд хүргээд байсан юм.
Ийнхүү Монголын чөлөөт бөхийн холбоо болон Бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо албан ёсны мэдэгдэл, мэдээлэл нийтэлснээр монголчуудыг бухимдуулсан ташаа мэдээлэл, ээдрээт асуултын хариулт тодорхой боллоо.
Монголын чөлөөт бөхийн холбооны МЭДЭГДЭЛ
Парис хотод бороотой нэгэн өглөө эхэллээ. Манай баг тамирчид амар жимэр, бэлтгэл сургуулилтаа хийгээд энд бүх зүйл маш сайн байна.
Юуны өмнө аливаа цуурхлыг газар авхуулалгүй, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье!
Мэдээллийн сайтууд мэргэжлийн зарчмаа баримталж, эх сурвалжийн тайлбар, баримт нотолгоотой зүйлийг олон нийтэд түгээнэ үү.
Тэмцээн хаяанд ирсэн байгаа энэ үед цуурхлаар олон нийтийг төөрөгдүүлж, баг тамирчдад сөргөөр нөлөөлөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье.
Монголын чөлөөт бөхийн холбоо хэвлэлийнхэнд үргэлж нээлттэй байдаг билээ.
Харамсалтай ikon. mn тэргүүтэй зарим сайтууд МЧБХ-ноос няталж тодруулалгүйгээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд түгээж, баг тамирчдад төвөг учруулж байгаад харамсаж байна.
Парист бүх зүйл маш сайн байгааг дахин хэлье. Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн маань тайван амгалан байж, олимпын барилдаанаа шимтэн үзэж, баг тамирчдаа зүрх сэтгэлээсээ дэмжихийг хүсье.
Бид хичээх болно. Баярлалаа!
Сэтгэгдэл ( 12 )
Орхон бол олимпын аваргаболох энтэй бөх
Ikon.mn ийн шүүхэд өг. Гадна гар хөл болсон худалдагдсан сэтгүүлч, сайтаас ангижрах хэрэгтэй
Баярлалаа
ikon.mn sdakuud yah geed hudlaa hutsatsgaagaad bnaa\n
Xuchee nooj, suuliin seconded naidvartai mexee xiin deer n xiigeerei\nTegexgui bol zaluuchuudyg baraxgui!!!
Солонгосын 2 тамирчны жинд Японууд гарцаагүй түрүүлэхээр болжээ. Япончууд Хойдуудаас л байж байсан даа. Хойд Солонгосын эмэгтэй бөхчүүдийг олимпын аварга болохыг харж чадахгүй харамсалтай л юм
Хуурамч мэдээлэл түгээсэн сэтгүүлч , сайтыг хүний нэр төрд санаатайгаар халдсан, хэргээр шүүхэл өгч сэтгэл санаа болон спортын амжилтад гарах хохиролоо нэхэмжлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол гадныхаас санхүүжсэн монгол улсыг хохироодог сайтууд улам бүр нэмэгдсээр байна. Өнөө цагт хуурамч мэдээллээр улс оронд их хэмжээний хохирол учруулах, эдийн засгийг нь сүйтгэх, хүн ардынх нь сэтгэл санааг сөргөлдүүлж , хооронд нь дайтах хэмжээний аюулыг учруулж байгаа мэдээллийн дайн дэлхий дахинд маш эрчимтэй явагдаж байна. Монгол улс энэ дайны хохтрогч болоод эхэлцэн байгаа шүү!!!.
Хамаг бузар, хар цагаан хэл амын үүд хаагдаж, медалийн үүд нээгдэж байна, охин минь. Жингийн чинь бүх бөхчүүд чамаас жийрхэж байгаа. Алдах юмгүй бөх аюултай шүү! Элдэв юм бодохгүйгээр тооцоотой, дайчин барилдана шүү!!
үмхий кимчинүүд зориуд зохион байгуулалттай ийм цуурхал тараагаад байгаа юм байна
Зохион байгуулалттай хүний нэр төрд халдаж, гүтгэж байгаа хорчинг илрүүлж хариуцлага тооц. Орхон чаднаа, бүү тоо
Амжилт хүсье
Мордохын хазгай гэж энийг хэлмой