"Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын буудлага спортын төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчид болох ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн, Э.Даваахүү нар цэц сорьж байгаа билээ.
Олимпын наадмын 7 дахь өдрийн байдлаар манай тамирчид дараах амжилтыг үзүүлээд байна.
Эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймд шалгарч, финалын шатанд 115.7 оноогоор 8-р байр эзлэн, Монголын буудлагын спортын эрэгтэйчүүдийн төрөлд ТҮҮХЭН АМЖИЛТ тогтоосон юм.
Эрэгтэйчүүдийн 50 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 584 оноогоор 30-р байрт бичигдэж, тэмцээнээ өндөрлүүлсэн бол эмэгтэйчүүдийн 50 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ О.Есүгэн 586 оноогоор шигшээ наймд шалгарч, финалын шатанд 407.6 оноогоор 7-р байр эзлэн, Монголын буудлагын спортын түүхэнд нэгэн ШИНЭ ХУУДАС нээлээ.
Буудлагын 10 метрийн урт бууны холимог багийн дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 311.3, О.Есүгэн 314.1 тус тус авч, 625.4 багийн оноогоор 16-р байр эзэлсэн юм.
Түүнчдэн эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалын төрөлд ОУХМ О.Есүгэн 627.6 оноогоор 18-р байр, эрэгтэйчүүдийн 10 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 627.0 оноогоор 29-р байрт тус тус шалгарсан.
Харин буудлагын спортын хамгийн сүүлийн тэмцээн болох 25 метрийн гар бууны дасгалын төрөлд ОУХМ Э.Даваахүү нөгөөдөр буюу наймдугаар сарын 04-ний өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт өрсөлдөнө. Тамирчиндаа амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 2 )
Бие биенийгээ баадууруулж онгироохгүй бол дараагийн тэмцээнд явах зардал нь олддоггүй юмаа
шаал тэнэг юм. түүхэн амжилт тогтоолоо ч гэх шиг. юу гэж солиороод байгаам бэ?