Монголын дугуйчин С.Жамбалжамц өнөөдөр "Парис-2024" олимпын наадмын дугуйн засмал замын ганцаарчилсан бөөн гараатай уралдаанд хурд сорино. Уралдаан Монголын цагаар 17:00 цагт эхэлнэ.
Манай тамирчин долоодугаар сарын 26-ны өдөр цуваа гарааны төрөлд уралдаж, 40:19.93 цагийн амжилттайгаар 28-р байрт шалгарсан.
Ганцаарчилсан гараанд Азиас 10-аад орон олимпын 1 эрх авсны дотор Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгосон.
Олимпын ганцаарчилсан зайд уралдах Дэлхийн шилдгийн шилдэг 34 тамирчны тоонд ОУХМ С.Жамбалжамц багтсан нь Монголын дугуйчдын хувьд шинэ амжилт бөгөөд манай дугуйн спортынхон 28 жилийн дараа олимпын замд уралдаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )