“Парис-2024”-ийн од Юсуф Дикечийн талаарх 5 баримт

2024 оны 08 сарын 03

“Парис-2024” олимпын од болж буй тамирчдын нэг болох Туркийн буудлагын тамирчин Юсуф Дикечийн талаар сонирхолтой 5 баримтыг хүргэж байна.


Юсуф Дикеч 51 настай, холимог хосын 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлддөг. Түүний хамтрагч нь Севвал Ильяда. Тэд олимпын мөнгөн медалийн эзэд болсон.

Буудлагад шаардлагатай нэмэлт хэрэгсэлгүй, зөвхөн харааны шилтэй бууддаг Юсуф олны гайхшралыг төрүүлж, анхаарлыг татаж, цахим ертөнцийг шуугиулсан. Шүүгчид ч түүний энэ чадварыг гайхдаг. Буудлагын тамирчид нэг нүдний төвлөрлийг нэмэгдүүлэх, хурц гэрлийг багасгах нүдний хаалт, дуу, чимээг тусгаарлах чихний бөглөө зэргийг ашигладаг бол Юсуф Дикеч эдгээрийг ашигладаггүй.

Турк эр тав дахь олимпдоо өрсөлдөж байна.

Тэрбээр багаасаа цэрэг, цагдаагийн хүн болохоор мөрөөдлөө дагаж, цэргийн сургууль, академиар хүмүүжсэн. Тэр түрүүч цолтой, тэтгэвэртээ гарсан Туркийн цэргийн хүчний ажилтан юм.

Юсуф Дикеч 2001 оноос буудлагын спортоор хичээллэжээ. Тэрбээр “Надад нэмэлт тусгай хэрэгсэл хэрэггүй. Би төрөлхийн мэргэн буудагч. Миний буудалтын техник дэлхийд содонд тооцогдоно, хоёр нүдээ хоёуланг нь нээлттэй бууддаг” хэмээн ярьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top