Гэрэл зургийг Ч.ГАНБАТ (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
"Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн тэмцээнд Монголын баг эхний даваанд Израилын жүдочдод 3:4-өөр ялагдлаа.
Холимог багийн барилдааны уур амьсгал сэтгэл хөдөлгөм байдаг. Үзэгчдээр дүүрэн ордонд, нүргээн дунд багийн барилдаан өрнөж, Монголын багаас Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр, А.Адъяасүрэн нар ялалт байгуулж, улмаар хоёр багийн хожил, хожигдол тэнцсэн тул нэмэлт барилдаан болов. Нэмэлт барилдаанд Израилын жүдоч, дэлхийн аварга Саги Муки Э.Эрдэнэбаярыг ялснаар Монголын баг тэмцээнийг орхиж, Израилын баг олимп зохион байгуулагч Францын багтай цааш барилдахаар боллоо.
Жүдо бөхийн багийн төрөлд хүч үзсэн Монголын тамирчид:
Эмэгтэй
57 кг: Л.Сосорбарам
70 кг: Л.Энхрийлэн
+70 кг: А.Адьяасүрэн
Эрэгтэй
73 кг: Ё.Басхүү
90 кг: Б.Эрдэнэбаяр
+90 кг: Б.Гончигсүрэн
Ийнхүү "Парис 2024" зуны XXXIII олимпын наадамд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 10 тамирчинтайгаар оролцож, Гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгөн медаль, Ё.Басхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр шагналт 7-р байрыг тус тус эзэлсэн амжилттайгаар өндөрлүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай жүдогийн тамирчид багийн төрөлд жин өгсөж, дээд жингийнхээ тамирчидтай сайн барилдсан!