ПАРИС-2024 I Э.Даваахүү 20-р байрт жагслаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 04

"Парис 2024" зуны XXXIII олимпын наадмын буудлагын 25 метрийн хийн гар бууны дасгалын тэмцээн өнөөдөр боллоо. Энэ дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөн, 78 оноогоор 20-р байрт шалгарснаар тэмцээнээ өндөрлүүлэв.

ОУХМ Э.Даваахүү энэ удаагийн олимпод мөн эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалд 578 оноогоор шилдэг наймд шалгарч, финалын шатанд 115.7 оноогоор 8-р байр эзлэн, Монголын буудлагын спортын эрэгтэйчүүдийн төрөлд шинэ амжилт авчирсан. 

Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож, буудлагын спортоор бахдам амжилтуудыг үзүүлсэнд баярлалаа.

Э.Даваахүүгийн дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top