“Рио 2016”, “Токио 2020” наадмын байт харвааны багийн төрөлд дараалан түрүүлээд байсан Өмнөд Солонгосын харваач Ким Ү-жинь Парист гайхалтай амжилт үзүүлж, эхлээд эрэгтэйчүүдийн багийн төрөлд 3 дахь алтан медалиа хүртсэн бол үргэлжлүүлэн анх удаа холимог хос болон ганцаарчилсан төрөлд түрүүлж, олимпын үнэмлэхүй аварга боллоо.
Энэ нь түүний олимпын тав дахь алтан медаль бөгөөд Ким Ү-жинь энэ цаг мөчөөс орчин үеийн байт харвааны бүх цаг үеийн медалийн хүснэгтийг (1972-2024) тэргүүлж эхэллээ.
БНСУ-ын баг тамирчид олимпын наадмын байт харвааны 5 төрөлд бүгдэд нь алтан медаль хүртэж чадлаа.
Сэтгэгдэл ( 0 )